Витафит групп шилдэг харилцагчдаа Хайнанд амрах эрхээр шагнав
Витафит групп нь харилцагчдынхаа шинэ жилийн баярыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээний үеэр шилдэг харилцагчдаа шалгаруулан Хайнанд амрах эрхийн бичгээр шагнав.
Витафит групп нь 2011 ондоо олон улсын чанарын удирдлагын ISO9001 тогтолцоог компанидаа нэвтрүүлсэн бөгөөд МҮХАҮТ-аас жил бүр тодруулдаг 100 аж ахуй нэгжийн 25-д жагссан зэрэг амжилт бүтээлээр дүүрэн үдэж буй хамт олон билээ. 2012 онд Витафит группын хамт олноос хийт харилцагч, хэрэглэгчиддээ олон олон шинэ амт, шинэ бүтээгдэхүүнүүдээр уулзахаар төлөвлөөд байгаа ажээ.
Витафитийн амтат ундаа, ус, шүүс, цай, сүү, тарагийг худалдаалдаг харилцагч мөн хэрэглэдэг Монголын нийт ард түмэндээ шинэ оны мэнд хүргэе.
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах