ISO9001 чанарын стандартыг нэвтрүүллээ
"Витафит" группын хамт олны хүчин чармайлт, хичээл зүтгэлээр олон улсын ISO 9001:2008 (MNS ISO 9001:2010) стандартын шаардлагад нийцүүлэн компаний чанарын удирдлагын тогтолцоог бий болгон, баримтлан хэрэгжүүлж, түүний үр нөлөөг байнга сайжруулж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилласнаар 2011 оны 7 дугаар сард олон улсын ISO 9001:2008 стандартын гэрчилгээгээ гардан авлаа.
Тус группын чанарын бодлого нь чанарын удирдлагын тогтолцооны (ЧУТ) олон улсын стандартын шаардлагын хүрээнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж, эрэлт хэрэгцээ, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг хүргэхэд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж хэрэгжүүлэхэд оршино. 
Цаашид чанарын удирдлагын тогтолцоог тогтвортой хангаж, хадгалж, байнгын сайжруулалт хийж ажиллах болно гэж тус байгууллагын удирдлагууд хэрэглэгчиддээ амлалт өгч байна.
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах