Гоё лиг
Монголын волейболын холбооноос "Витафит" компанитай хамтран "Гоё кап-2011" нэрээр зохион байгуулж буй волейболын үндэсний лигийн аварга шалгаруулах  17 дахь удаагийн тэмцээн өндөрлөлөө.
Энэ жил "Гоё кап-2011" нэрээр зохион байгуулагдсан лигийн тэмцээнд эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн баг өрсөлдсөн билээ.
Энэ удаагийн тэмцээний аваргын төлөө эрэгтэйчүүдээс өнгөрсөн жилийн аварга "Буянт-Ухаа" болон "Харх" багууд тоглож, 3:1 харьцаатайгаар "Буянт-Ухаа" баг өрсөлдөгчөө буулган авснаар аваргын төлөөх цуврал тоглолтын нийлбэрээр 3-1 харьцаагаар тэргүүлж, аварга цолоо хамгаалав. Эрэгтэйчүүдийн хүрэл медалийн төлөө "Сүлд" ба "Уурхайчин", багууд өрсөлдсөнөөс "Сүлд"-ийн залуус ялалт байгуулав.
Эмэгтэйчүүдээс аваргын төлөө "Энагура" болон өнгөрсөн жилийн аварга "ДЦС-4" багууд өрсөлдөж, 3:1 харьцаатай "Энагура"-гийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд ийнхүү "Энагура" багийн эмэгтэйчүүд волейболын үндэсний лигт хоёр дахь түрүүгээ хүртсэн бол хүрэл медалийн төлөө "Уурхайчин" ба "Тэнүүн Огоо" багууд өрсөлдөж 3-1-ээр "Уурхайчин"-ий охид хүрэл медиалаар энгэрээ мялаав.
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах