Амьдралд тавтай морил
Сүүлийн жилүүдэд солонгосын олон ангит кинонууд монголын үзэгчдийг байлдаг дагуулж байсан харин 2011 оноос телевизүүдээр өөрсдийн кино түлхүү гарах болсон. Витафит групп нь монгоын кино урлагыг дэмжиж олон уран бүтээлчидтэй хамтарч ажилласны нэг нь "Амьдралд тавтай морил" телевизийн олон ангит кино юм.Төгсөө, Билгээ, Болдоо, Ганаа, Золоо гэх таван найзын хөгтэй, хөгжилтэй амьдралыг харуулсан "Амьдралд тавтай морил" олон ангит уран сайхны кино өнгөрөгч 2011 онд үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус кино нь МҮОНРТВ-ээр гарч нэг үе үзэгчдийн хамгийн их сонирхож үзэг киноны нэг байсан. Энэ киноны найруулагчаар Д.Баярсайхан, продюсер Г.Мөнхжаргал, ерөнхий зураглаач Э.Нэргүй, зураач Н.Болор-Эрдэнэ,зохиолчоор Ц.Наранханд нар ажиллажээ. Киноны зохиолчоор ажилласан Ц.Наранхандыг үзэгчид "Надтай гэрлээч" уран сайхны киноны Учралын дүрээр танина. Харин киноны гол дүрд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр, жүжигчин Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Х.Манлайбаатар, СУИС-ийн гуравдугаар дамжааны оюутан О.Дөлгөөн нар тус тус тогложээ.
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах