Тусгай салаа
МҮОНТВ-ийн "Тусгай салаа" олон ангит кинонд "Витафит" групп нь ивээн тэтгэж хамтран ажилласан юм. "Тусгай салаа" киноны ерөнхий найруулагчаар"Цэрэг эрс", "Охидын салаа" зэрэг хэд хэдэн цэргийн реалити шоуг найруулсан МҮОНТВ-ийн найруулагч Ж.Батбаяр, зөвлөх найруулагчаар Соёлын гавьяат зүтгэлтэн найруулагч Будын Жаргал гуай ажиллаж байна. Жаргал гуай бол МҮОНТВ-ийн алтан фондод хадгалагдаж буй олон теле жүжиг, цувралуудыг хийсэн, бурхан найруулагч гэж хэлж болох хүн дээ. Ерөнхий редактороор "Хэцүү анги"-ийн ерөнхий редактор Д.Эрдэнэцэцэг, ерөнхий зураглаачаар мөн л өмнөх киноны ерөнхий зураглаач Ж.Нямсүх, хөгжмийн зохиолчоор Аранзаа /Б.Бат-Эрдэнэ/ нар ажиллаж байгаа. Ерөнхийдөө өмнөх кинонд туршлагажсан баг ажиллаж байгаа гэж хэлж болно. Дүрүүдэд гавьяат жүжигчин Б.Тунгалаг, жүжигчин Г.Золбоот болоод залуу жүжигчид тоглож байгаа. Түрүүчийн кино маань олон залуу жүжигчдийг гаргаж ирсэн.
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах