Монгол улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90-н жилийн ойд зориулж Эрүүл мэндийн яамны захиалгаар МҮОНТ-ийн уран бүтээлчдийн бүтээсэн "Өдөр өдрийн нар" 60 ангит уран сайхны киног Витафит групп ивээн тэтгэж монголын кино урлагт өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.Эрүүл мэндийн байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ойд зориулан эмнэлгийн ажилчдын хүнд хүчир хөдөлмөрийн тухай өгүүлэх эл киноны зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал, зохиолч, М.Эрдэнэбат нар бичсэн бол найруулагчаар Г.Энхтөр ажиллажээ. Харин киноны гол дүр болох сувилагч бүсгүйд жүжигчин О.Долгор тоглосон бол олны танил жүжигчдээс гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь нар уг кинонд дүр бүтээжээ. Кино зохиолыг бичихдээ дөрвөн том эмнэлгийн 60 гаруй хүнтэй уулзаж, судалгаа хийсэн байна. Тус олон ангит киноны үйл явдал сувилагчийн сургуулийг төгсч байгаа эмэгтэйн дүр дээр тулгуурлаж өрнөх гэнэ. Гэхдээ 60 ангит кино гэдэг багтаамж ихтэй учир гол болон туслах 100-аад жүжигчин оролцон тогложээ.Өдөр өдрийн нар
Монгол улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90-н жилийн ойд зориулж Эрүүл мэндийн яамны захиалгаар МҮОНТ-ийн уран бүтээлчдийн бүтээсэн "Өдөр өдрийн нар" 60 ангит уран сайхны киног Витафит групп ивээн тэтгэж монголын кино урлагт өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.Эрүүл мэндийн байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ойд зориулан эмнэлгийн ажилчдын хүнд хүчир хөдөлмөрийн тухай өгүүлэх эл киноны зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал, зохиолч, М.Эрдэнэбат нар бичсэн бол найруулагчаар Г.Энхтөр ажиллажээ. Харин киноны гол дүр болох сувилагч бүсгүйд жүжигчин О.Долгор тоглосон бол олны танил жүжигчдээс гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа, Ж.Оюундарь нар уг кинонд дүр бүтээжээ. Кино зохиолыг бичихдээ дөрвөн том эмнэлгийн 60 гаруй хүнтэй уулзаж, судалгаа хийсэн байна. Тус олон ангит киноны үйл явдал сувилагчийн сургуулийг төгсч байгаа эмэгтэйн дүр дээр тулгуурлаж өрнөх гэнэ. Гэхдээ 60 ангит кино гэдэг багтаамж ихтэй учир гол болон туслах 100-аад жүжигчин оролцон тогложээ.| Нүүр хуудас Буцах Дээш буцах |