PH 8.5 УС – Ходоодон дахь хүчил, шүлтийг тэнцэржүүлнэ

Хүний биеийн ус, хоол болон цусанд байгаа хүчил, шүлтийг устөрөгчийн ион  (Power of Hydrogen)-оор хэмждэг бөгөөд "PH" гэж тэмдэглэдэг. "PH" нь 1-14 тоогоор илэрхийлэгдэх ба 7 бол дундаж 7-оос дээш бол шүлтлэг, 7 –оос доош бол хүчиллэг шинжийг агуулдаг. Хэрвээ шингэн маань хүчиллэг ч биш, шүлтлэг ч биш байвал pH7 байна. Энэ түвшинг хүний биед байвал зохих хамгийн зохистой хэмжээ гэж үздэг.
Хүн өдөрт 80% шүлтлэг, 20% хүчиллэг хоол хүнс, ундаа хэрэглэвэл хүчил шүлтийн тэнцвэр алдагддаггүй аж. Хүчил, шүлтийн тэнцвэр алдагдах нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, эрүүл бие шүлтлэг орчинд байх бөгөөд хүчиллэг орчин нь нян, вирус үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг.

Монгол улсын статистикийн нэгдсэн сангийн 2018 оны мэдээллээс үзэхэд, нэг хүн жилд 106,8 кг мах, 121,1кг гурил, 31,2 кг  төмс хэрэглэдэг байна. Хүнсэндээ өргөн хэрэглэдэг мах, гурил, төмс нь хүчиллэг шинж чанартай бөгөөд ходоодонд хүчиллэг орчныг үүсгэдэг.

Ходоодон дахь хүчиллэг орчин үүссэнээр ходоодны шархлаа, хорт хавдар үүсэх үндэс болдог.

2019 оны байдлаар Монгол улсад 15000 хүн хорт хавдартай гэж оношлогдсон бөгөөд жилд 5000 хүн хорт хавдраар нас бардаг байна. PH 8.5 ус нь ходоодон дахь хүчиллэг орчин давамгайлсан байдалд хүчил шүлтийн тэнцвэрт орчныг бий болгодог.

Хорт хавдраас урьчилан сэргийлж хоол хүнсний хэрэглээнд  хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг хадгалах нь эрүүл мэндэд тустай юм. Тиймээс шүлтлэг усыг хоол идсэнээс 1 цагийн дараа ууж хэрэглэснээр ходоод дахь хүчиллэг орчныг тэнцвэржүүлж, биеийг эрүүл байлгах өндөр ач холбогдолтой.