Мульти брэнд

Мульти брэнд нь Монголын анхны хуванцар савлагаатай ундаа бөгөөд витаминаар баялаг, 12 төрлийн жимсний цоморлиг болсон, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн. Монголын зах зээл дээрх хамгийн хүртээмжтэй, өргөн цар хүрээг хамарч чадсан брэнд юм. Мультивитамин буюу олон жимсний шүүсэнд Жүрж, Алим, Ханборгоцой, Лийр, Нимбэг, Гадил, Тоор, Цагаан усан үзэм, Манго, Гүйлс, Маракуйяа, Грейпфрут гэсэн 12 төрлийн жимсний шүүс агуулагддаг бөгөөд 14 жилийн турш амт, савлагаа нь хэвээр хадгалагдаж чадсан үнэнч хэрэглэгчидтэй брэнд юм.

Худалдаанд гарсан огноо

2001

Нийт төрөл

1

Вита брэнд

Витафит компаний нэрийн эхний дөрвөн үсэг болох Вита нэрээр цэвэр усаа нэрлэсэн.  

Худалдаанд гарсан огноо

2001

Нийт төрөл

4

Гоё брэнд

Хамгийн гоё жимснүүдээс хамгийн гоё амтыг агуулсан бүтээгдэхүүнд нэр өгөхөөр   Витафит компаний нийт ажилчдын дундаас санал асуулга аваад хэлэлцэж байсны дотор “Гоё” гэдэг нэр нь хамгийн олон хүний санал авч энэхүү нэрийг өгсөн түүхтэй. 

Худалдаанд гарсан огноо

2005

Нийт төрөл

16

Жимст

Монголын нийт хэрэглэгчиддээ зориулан 5 төрлийн жимсний амттай ЖИМСТ Монгол брэндийг цоо шинээр гаргалаа.

Худалдаанд гарсан огноо

2018

Нийт төрөл

5