"Мегапластик системс" ХХК

Витафит группын барилга угсралтын ажлын бүрэлдэхүүн хэсэг болох цонх, хаалга, хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх зорилгоор Турк, ОХУ, БНХАУ-ын туршлагыг судалсны үндсэн дээр Герман улсын Filmtec үйлдвэрийн хоногт 150 цонх үйлдвэрлэх иж бүрэн автомат тоног төхөөрөмж нэвтрүүллээ.

"Мегапласт Монголиа" ХХК

“Мегапласт Монголиа” ХХК-г анх Витафит групп, ОХУ-ын Новосибирск хотын “Мегапласт Сибирь”, Австри улсын “Мегапластик компаниуд хамтран байгуулсан бөгөөд Канад улсын “HUSKY” фирмийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжөөр хуванцар савны бэлдэц болох хуруу шил үйлдвэрлэж байна.